2007-10-11 14:33:02
Тэр бол та.Хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та тэнэг.
Би өөрийгөө тэнэг нь гэж боддог.Олон хайр надад байсан.Би бүгдэнд нь хайртай бас тэднийг хайрлахын дээдээр хайрлаж чаддаг нэгэн байжээ.Хайрын хариуд хайр ирдэг гэдэгт би итгэдэг.Тийм ч учраас хайрыг харамгүй өгөхийг хүсдэг.Гэхдээ өгч байгаа тэр агуу хайрыг өнөөдрийн материаллаг ертөнцийн хүмүүс шуудхан хэлэхэд зоосны нүхээр үнэлдэг болчихжээ.Мөнгө надад бий.Ээж аав минь тэгтлээ баяжчихсан хүмүүс биш ч миний хүссэнийг өгдөг.Надад байгаа тэр зоос хайруудыгаа хайрлахад арай л хүрэлцэхгүй байх шиг.Тэдний хайрыг үнэлэх үнэлэмж асар өөр болжээ.Ортега и Гассетийн хэлсэнчлэн хязгааргүй нэмэгдэх шунал, сайн сайхныг үнэлэх чадамжгүй байдал нь өнөөдрийн дундаж хүний мөн чанар гэсэн байдаг.Тэгэхээр хайрыг хэмжиж чадаж байгаа үзэгдлийг нийгмийн мөн чанартай холбож ойлгож болох юм.Материаллаг ертөнцийн төлөөллийг мөнгө гээд тооцчихъё.Мөнгөөр энхрийлүүлж, мөнгөөр аргадуулж, мөнгөөр зодуулж өссөн хүний сэтгэхүй хандлагыг тодорхойлоход амархан.Ганц үгээр хэлэхэд "Хувиа хичээгч".
Тэдэнд хайрлах өрөвдөх гэсэн сэтгэхүй байхгүй.Та мөлхөж байвал дээрээс чинь дэвслээд л гүйнэ.Харин та эрч хүчтэйгээр алхаж байвал үрүүлээд явахыг бодно.Өөрөөр хэлбэл та тэднээр хайрлуулахыг хүсвэл таны халаасанд ядаж амруу нь шидчих боорцог байх хэрэгтэй.Эсэргээрээ гэдэс цатгалан байя гэвэл халаасандаа олон боорцогтой хүнийг салахгүй дага.
Би яагаад тэнэг нь болчихсон бэ.Учир нь би хувиа хичээгч байгаагүй.Надад хэн нэгний халаасан дахь боорцог/хүч чадлыг егөөдөн хэлж буйг минь ойлгож байгаа биз ээ/ тийм ч чухал байгаагүй.Харин өөрийнхөөгөө бусадтай хуваан иддэг байсан хэрэг.Миний ийм занг мэдэх хүмүүс хайр минь болъё гээд боорцогноос хуваан идэх болсон.Тэгээд л би олон хайртай хүн гэж өөрийгөө завхай байдлаар тодорхойлсон юм.Хүч чадал, капиталаа нөөцлөхгүй мөн хувиа хичээгч байж чадахгүй юм бол зүгээр над шиг өөрийгөө тэнэг гээд зарлаад явж байсан нь дээр.Дээрээс нь өөрийгөө аялдан дагагч хайрыгаа сонгохдоо бодлого бод.